top of page

Бидний тухай

Манай “ФармаВишн Монголиа” ХХК нь Европын улсуудын эмийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлт болон маркетингийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Бидний хамтран ажилладаг эмийн үйлдвэрүүд нь Европын Холбооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн GMP шаардлагын дагуу эм бэлдмэлээ үйлдвэрлэдэг.

Бид дотоодын эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангуудаар дамжуулан өндөр чанартай эм бэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажиллаж байна.

Бидний үнэт зүйл

Чанар, технологи, аюулгүй байдал - Хэрэглэгчдэд хамгийн өндөр ашиг тустай байх сайн чанарын орц найрлага, шинжлэх ухааны дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн, олон улсын эрх бүхий байгууллагуудаар шалгагдан баталгаажсан бүтээгдэхүүнийг бид сонгодог.

Бидний зарчим

Бидний санал болгож буй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгчид нь Европын Холбооны эрх бүхий байгууллагууд түүнчлэн АНУ-ын Хүнс ба Эмийн Зохицуулалтын Агентлагийн (FDA) батламж бүхий үйлдвэрүүд юм. Дээрх Европын компаниудын бий болгосон хөгжил дэвшил, инновацийг бид өөрсдийнхөө зорилтот зах зээлд зөв зохистой нэвтрүүлнэ. Мөн бид эмийн салбарын ёс суртахууныг өндөрт өргөж, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Бидний эрхэм зорилго

Орчин үеийн эмчилгээний чиг хандлагад нийцүүлэн манай хэрэглэгчид, харилцагчдын ашиг сонирхолд нийцэх бүтээгдэхүүнийг сонгон нийлүүлэх явдал юм. Өөрсдийн сонгосон эдгээр бүтээгдэхүүнээр дамжуулан иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах болно.

Бидний туршлага

Манай компани нь 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд, Европын шилдэг эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Бид өрхийн анагаах ухаан болон хүүхдийн эмчилгээний практикийн хэрэгцээ, эрэлтийг нарийвчлан судалж, олон улсын судалгаа шинжилгээнд суурилсан 40 гаруй нэр төрлийн эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлээд байна.

Мөн эмийн салбарт олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн баг хамт олон нь хэрэглэгчиддээ чанартай, аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажилладаг.

Манай багийнхан

Манай хамт олон хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэлтэй, зорилготой бас туршлагатай эмч, эмч зүйч болон бусад мэргэжилтнүүдээс бүрддэг.

Нямсамба Дамбийням

Захирал

Монголын эмийн салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай удирдах ажилтан юм. Тэрээр Pharmavision Mongolia компанийг шинэ өндөрлөгт хүргэхийн төлөө өөрийн мэдлэг, туршлагыг зориулан ажиллаж байна.

2e7baaba-d409-46a5-a527-341e27fb0b38.jfif

Манай хамт олон

Манай хамт олон нь эрүүл мэнд, эмийн салбарын мэдлэг, ур чадвар бүхий залуу, эрч хүчтэй, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд хүн ардын эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын төлөө чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ хүргэхийг зорин ажилладаг.

Бидэнтэй холбогдоорой!

Танд бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл тодруулах, хамтран ажиллах санал, бусад байдлаар харилцах хэрэгцээ байвал эдгээр холбоосуудаар холбогдоорой!

Хаяг

БГД, 1-р хороо, 2-р хороолол

Сөүлийн 14-р байр

1 давхар,

PharmaVision Mongolia

Имэйл

Утас

7011 3890

  • Instagram
  • Facebook
  • YouTube

Холбоо барих:

Мэдээлэл илгээсэнд баярлалаа!!

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

bottom of page