Бидний үйл ажиллагаа
Бүх насны хүмүүсийн эрүүл мэнд, саруул амьдралыг цогцлооход туслах олон төрлийн эм, эрүүү мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бид санал болгодог. Манай бүтээгдэхүүнүүд шилдэг эмийн сангуудаар Монгол орон даяар худалдаалагдаж байна. Бид хамгийн сайн үр дүнг бий болгоход туслах дээд зэргий н чанартай, шилдэг технологид суурилсан, найдвартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахыг зорин, үйл ажиллагаагаа явуулж байна.
Түншүүд
Манай компани дараах Монголын тэргүүлэх эмийн салбарын байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байдаг:
- Монос Групп
- Ази-Фарма ХХК
- Омбол ХХК
- Хүрмэн ХХК
- Еврофарм ХХК


Харилцагчид
Бид эх орны өнцөг булан бүрт хэрэглэгчдэд өөрсдийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд бүхий л эмийн сангуудтай харилцаа холбоотой ажиллаж, тэднийг шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалт, бусад эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаар ханган ажилладаг.
Маркетинг
Бид бүтээгдэхүүний талаарх бүрэн мэдээлэл, судалгаа, баримт болон холбогдох анагаах ухааны боловсролыг мэргэжилтнүүдэд олгох зорилгоор байнгын сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Мөн хэрэглэгчдэд зориулж маркетингийн бүх сувгуудаар хэрэгцээт мэдээллийг түгээдэг.


Худалдаа
Бид дээр дурдсан түнш байгууллагуудын бөөний төвөөр дамжуулан бүтээгдэхүүнүүдээ түгээдэг. Манай бүтээгдэхүүнүүд харилцагчдын салбар эмийн сангуудаар худалдаалагдаж хэрэглэгчдийн гарт хүрдэг болно. Мөн тэдний онлайн платформоор дамжин шууд хүргэлттэй худалдан авалт хийх боломжтой байдаг.
Эргэх холбоо
Бид үйл ажиллагаагаа улам сайжруулах, харилцагчид болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор өөрсдийн сошиал сувгууд болон бусад холбоо барих сувгуудаа нээлттэй байлгаж, шуурхай хариулт өгөх, санал хүлээн авах зэргээр идэвхтэй ажиллахдаа таатай байдаг.

