ТООСООР ЭРГЭЛДСЭН ХАРШИЛ
Тоосны харшлын хамгийн гол өдөөгч бол ургамлын тоосонцор (pollen) юм. Энэхүү тоосонцор нь эр ургамлаас үүсдэг бөгөөд үр тогтоох гол үүрэгтэй байдаг. Гэвч ургамлын тоосонцорт агуулагдах уураг нь харшил өдөөгч өндөр идэвхтэй гэж үздэг байна.
Ургамлын тоосонцор дэгдэх хугацаа:
- Модлог ургамал 4–5 сард хамгийн эхний давлагаа
- Өвс, ногоон ургамал 5–7 сард
- Зэрлэг хог ургамал 6–9 сар хүртэл тоосоо гаргаж гөвдөг байна. Тийм учраас ургамлын тоосонцроос үүсэх харшил 4-9 сар хүртэл үргэлжилдэг.
ТООСНЫ ХАРШЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ ХҮЧИН ЗҮЙЛС ЮУ ВЭ?
- Хэт хуурай уур амьсгал, хуурайшилт
- Салхи ихээр салхилах
- Ногоон байгууламжийн мод, ургамлын төрөл зүйл цөөн байх
- Хотжилтоос үүсэх тоосжилт зэрэг юм.
ТООСОНЦОР ХАРШИЛ ХЭРХЭН ҮҮСГЭДЭГ ВЭ?
Ургамлын тоосонцор биед ормогц:
Дархлааны эсүүд тоосонцрыг “аюул” гэж андууран дархлааг хэт их идэвхжүүлнэ. Үүний үр дүнд их хэмжээгээр IgE буюу эсрэг биетүүд идэвхэждэг. Идэвхэжсэн эсрэг биетүүд дархлааны мөхлөгт эс (Mast cell)-үүдийг идэвхжүүлж үрэвслийн шүүрлийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл гистаминыг их хэмжээгээр чөлөөлж ялгаруулдаг.
Гистамины нөлөөгөөр найтаах, нус гоожих, нүд загатнах шинж тэмдгүүд тасрахгүй илэрч харшил үүсдэг байна.
КВЕРЦЕТИН ЯАЖ ТУСАЛДАГ ВЭ?
- Мөхлөгт (Mast cell) эсийг тогтворжуулж, задарч үүсэх үрэвслийн шүүрлийн ялгаралтыг багасгана
- Мөхлөгт (Mast cell) эст үүсэх гистамин нийлэгжилтийг бууруулдаг
- Маш хүчтэй антиоксидант учир салстын үрэвсэл багасна
- Амьсгалын замын үрэвслийг намжааж хамар, гуурсан хоолойн цочрол буурна.
КВЕРЦЕТИН НЬ:
- Харшлын шинж тэмдгийг намжааж, харшлын урвалыг багасгахад тусалдаг
- Удаан хугацаанд хэрэглэхэд дархлааны хэт урвалыг тайвшруулах хамгийн гаж нөлөө багатай сонголт юм.
Нийтлэлч: Хүний их эмч Э. Азхүү
