top of page

Лактотун Вагинал Баланс Үтрээний хэвийн бичил орчинг хэрхэн хангадаг вэ?

ОРШИЛ

Үтрээний бичил орчин нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй хамгаалалтын систем юм. Эрүүл үед Lactobacillus төрлийн ашигтай бактер давамгайлж, сүүн хүчил ялгаруулан хүчиллэг орчныг хадгалдаг. Харин энэхүү тэнцвэр алдагдах үед бактерийн вагиноз, мөөгөнцөрт үрэвсэл зэрэг асуудлууд үүсэх эрсдэл нэмэгддэг.

Lactotune Vaginal Balance нь пробиотик болон пребиотикийн хослол бүхий бүтээгдэхүүн бөгөөд үтрээний бичил орчныг дэмжих зорилготой юм.

Үтрээний орчин хэрхэн өөрчлөгддөг вэ?

Үжрэхээс хамгаалах колони үүсэх

Эрүүл үтрээний орчинд Lactobacillus бактери давамгайлж:

  • Сүүн хүчил үүсгэн pH бууруулна

  • Хорт бактери үржихээс сэргийлнэ

  • Дархлааны хамгаалалтыг дэмжинэ

  • Үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ

Шууд нөлөөлөх хүчин зүйлс:

  • Эмчилгээний үеийн хоол тэжээлийн өөрчлөлт

  • Дааврын хэлбэлзэл

  • Антибиотик хэрэглээ

  • Бактерийн ялгаралт

  • Сүүний хүчил буурах

  • Үтрээний pH өсөх

Lactobacillus crispatus бактерийн ач холбогдол

Lactobacillus crispatus нь үтрээний хамгийн ашигтай бактериудын нэг гэж үзэгддэг. Энэ бактери нь:

  • Сүүн хүчил ялгаруулж хүчиллэг орчин үүсгэнэ

  • Хорт бактерийн өсөлтийг саатуулна

  • Үтрээний хамгаалах давхаргыг дэмжинэ

  • Бактерийн вагинозын дахилтыг бууруулахад тусалдаг.

Судалгаагаар L. crispatus нь бусад лактобациллуудаас илүү их хэмжээний сүүн хүчил үүсгэдэг бөгөөд энэ нь үтрээний орчныг хамгаалахад чухал үүрэгтэй болохыг харуулсан.

Судалгаа 1

Пробиотик ба бактерийн вагинозын эмчилгээ

Бактерийн вагинозтой 125 эмэгтэйг хамруулсан судалгаанд метронидазол эмчилгээний дараа Lactobacillus rhamnosus болон Lactobacillus reuteri хэрэглэсэн бүлгийг плацебо бүлэгтэй харьцуулжээ.

Үр дүн нь:

  • Антибиотик + пробиотик хэрэглэсэн бүлгийн эдгэрэлт: 88%

  • Антибиотик + плацебо бүлгийн эдгэрэлт: 40%

Мөн пробиотик хэрэглэсэн хүмүүсийн 96%-д 30 хоногийн дараа ашигтай лактобациллын хэмжээ өндөр хэвээр байсан байна.

Судалгаа 2

L. crispatus ба дахилтаас сэргийлэх нөлөө

Lactobacillus crispatus хэрэглэсэн эмэгтэйчүүдийн:

  • 78%-д нь 10–28 хоногийн дотор тогтвортой колони үүссэн

  • Бактерийн вагиноз дахин үүсэх эрсдэл буурсан

Энэ нь ашигтай бактерийн тогтвортой орчин бүрдэх нь урт хугацааны хамгаалалт үүсгэж болохыг харуулжээ.

Судалгаа 3

Дахилтын хугацаанд үзүүлэх нөлөө

18–45 насны эмэгтэйчүүдийг оролцуулсан плацебо хяналттай судалгаагаар:

  • Пробиотик хэрэглэсэн бүлэгт BV дахих хүртэлх дундаж хугацаа: 97.3 хоног

  • Плацебо бүлэгт: 74.7 хоног

Энэ нь пробиотик хэрэглээ нь дахилтын хугацааг уртасгах боломжтойг харуулсан байна.

Дүгнэлт

Үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын тав тух, нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг. Lactobacillus төрлийн ашигтай бактериуд, ялангуяа L. crispatus нь:

  • Хүчиллэг орчныг хадгалах

  • Хорт бактериас хамгаалах

  • Дахилтаас сэргийлэх

  • Үрэвслийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой болох нь судалгаагаар тогтоогдсон.

Lactotune Vaginal Balance нь пробиотик болон пребиотикийн хослолоор үтрээний бичил орчны эрүүл тэнцвэрийг дэмжихэд туслах бүтээгдэхүүн юм.

Ашигласан эх сурвалж

  1. Boskey ER, et al. Infect Immun. 1999;67:5170–5

  2. Chee et al. Microb Cell Fact. 2020;19:203

  3. Vujic et al. Eur J Obstet Gynecol Reprod Biol. 2013

  4. Anukam et al. Microbes and Infection. 2008;10:1450–1454

  5. Hammerling et al. Sex Transm Dis. 2010;37(12):745–750

  6. Reznychenko H, et al. Journal of Lower Genital Tract Disease. 2020;24(3):284–289

Бидэнтэй холбогдоорой!

Танд бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл тодруулах, хамтран ажиллах санал, бусад байдлаар харилцах хэрэгцээ байвал эдгээр холбоосуудаар холбогдоорой!

Хаяг

БГД, 1-р хороо, 2-р хороолол

Сөүлийн 14-р байр

1 давхар,

PharmaVision Mongolia

Имэйл

Утас

7011 3890

  • Instagram
  • Facebook
  • YouTube

Холбоо барих:

Мэдээлэл илгээсэнд баярлалаа!!

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

bottom of page