
Ацецис 200мг, №20 - Хамгийн хүчтэй антиоксидант
Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг
Амьсгалын дээд доод замын үрэвслүүдийн үед цэр ховхлох, идээт шүүдсийг шингэлэх зорилгоор хэрэглэхээс гадна хүчтэй антиоксидант, хоргүйжүүлэх, үрэвслийн эсрэг, парацетамол болон хүнд метал, тодосгогч бодисын хордлогын антидот, антигипоксант, бодисын солилцоо идэвхжүүлэгч коферментийн үүрэг гүйцэтгэдэг.
ACECYS 200
N-Acetylcystein 200 мг
Насанд хүрэгсэд ба 2-оос дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
- Бэлдмэлийг их хэмжээний шүүрэл болон бронхийн салстын шүүрлийн өөрчлөлт бүхий цочмог болон архаг бронхит, бронхэктаз, уушгины архаг бөглөрөлт өвчин, цистик фиброз, муковисцидоз зэрэг амьсгалын тогтолцооны өвчний үед хэрэглэнэ.
- 2-5 насанд ½ - 1 уутаар хоногт 2 удаа
- 6-14 насаснд 1 уутаар хоногт 2 удаа
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч өөрөө зохицуулна. Цочмог өвчний үед 5-10 хоног, архаг өвчний үед 1-2 сар хэрэглэнэ.
Жор:
Rp.Granul. <<Acecys>> N20
D.S. 1 уут бэлдмэлийг өдөрт 3 удаа халуун бүлээн усанд найруулж ууж хэрэглэнэ.
Онцгой анхааруулга ба болгоомжлол!
Ацецис бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ зөвлөнө.
Дараах тохиолдолд бэлдмэлийг онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Бронхын багтраа
- Ходоод ба дээрх гэдэсний шархлаа
- Толгой өвдөх, загатнах, хамраас их хэмжээний шүүрэл ялгарах шинжээр илрэх гистамины үл зохицол
Арьс, ам, бэлэг эрхтэн ямар нэгэн байдлаар улайх, цэврүү гарах зэрэг шинж илрэх, эсвэл арьс салст бүрхүүлийн бусад өөрчлөлт илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ шууд зогсоож эмчлэгч эмчдээ хандана. Эдгээр шинж нь Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж зэрэг хүнд явцтай арьсны эмгэгийн шинж байж болох бөгөөд ацетилцистеин хэрэглэх үед ховор тохиолдолд үүсдэг.
Амьсгалын замын эмгэгтэй ихэнх өндөр настай өвчтөн болон хүүхдэд уг бэлдмэлийг зөвхөн эмчийн жороор хэрэглэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа болон саяхан хэрэглэж дууссан эсвэл хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ.
Уг бэлдмэл нь хамт хэрэглэж буй бусад эмийн бэлдмэлийн үйлдэлд нөлөөлж болохыг анхаараарай. Иймээс та дараах бэлдмэлийг хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
- Тетрациклин, цефалоспорин, пенициллиний бүлгийн антибиотик
Ацетилцистеинтэй хамт хэрэглэж байгаа үед эдгээр бэлдмэлийн үйлдэл суларна. Эмүүдийг хэрэглэх хоорондын зай нь 2 цагаас багагүй байна.
- Ханиалга намдаах эм
Хэрэв эдгээр бэлдмэлийг ацетилцистеинтэй хамт хэрэглэвэл бронхын шүүрэл хадгалагдах эрсдэлтэй. Учир нь ханиалга болон шингэрсэн цэрийн ховхролт дарангуйлагддаг.
- Нитроглицерин
Ацетилцистеин нь нитроглицерины үйлдлийг ихэсгэж болно.
Хоол хүнсний зүйл, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:
Ацетилцистеиныг их хэмжээний шингэнтэй хамт хэрэглэвэл үйлдэл нь ихсэнэ.
Бэлдмэлийг хоолны дараа хэрэглэнэ.
Жирэмсэн, хөхүүл үе, нөхөн үржихүйд бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, жирэмсэн гэж бодож байгаа буюу хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч ба эм зүйчид хандана.
Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй. Зөвхөн шаардлагатай тохиолдолд л эмчийн зөвшөөрлөөр хэрэглэж болно. Жирэмсэн үед хэрэглэж болох эсэхийг эмчлэгч эмч зөвлөнө.
Эмчлэгч эмч эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл болон хүүхдэд үзүүлэх эрсдлийг сайтар харьцуулж үзнэ.
Эмчлэгч эмч ацетилцистеины эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагатай эсэхийг зөвлөнө.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Бэлдмэл жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.
Ацецис нь сахароз агуулдаг.
Бэлдмэл туслах бодис сахароз агуулдаг учир төрөлхийн болон олдмол зарим төрлийн сахар зохидоггүй хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй. Хэрэв эмчлэгч эмч таньд зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлж байсан бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандана.
Бэлдмэлийн 1 удаагийн тунд 2,6 г сахар (0,21 ЕД нүүрс ус) агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүс анхаарна.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Одоохондоо ацетилцистеины тун хэтэрсэн тохиолдол тэмдэглэгдээгүй байна. Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж илэрч болно. Тун хэтэрсэн тохиолдолд эмчлэгч эмчдээ хандана.
Ацецисыг хэрэглэхээ мартаж өнгөрүүлсэн бол:
Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол санасан даруйдаа аль болох түргэн хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэхгүй.
Ацецис бэлдмэлийн эмчилгээг зогсоох:
Эмчилгээг эрт зогсоож болохгүй. Учир нь эмчилгээний үр нөлөө хүссэн хэмжээнд хүрэхгүй болно.
Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.
Илэрч болох гаж нөлөө:
Бусад бэлдмэлийн нэгэн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед янз бүрийн явцтай гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.
Арьс, ам, нүд, бэлэг эрхтэн дээр цэврүү гарах шинж бүхий хүнд явцтай арьсны эмгэг илэрсэн тохиолдол тэмдэглэгдсэн. Хэрэв дээр дурьдсан ямар нэгэн шинж илэрвэл шууд эмчлэгч эмчдээ хандана.
Ацетилцистеины эмчилгээний үед дараах гаж нөлөө илэрч болно.
- Хааяа илрэх (1000 өвчтөнд 1, 100 өвчтөнд 1-с цөөн илрэх): анафилаксын урвал зэрэг харшлын урвал, толгой өвдөх, чих шуугих, зүрхний цохилт түргэсэх, амны салст бүрхүүлийн үрэвсэл, ходоод өвдөх, суулгах, бөөлжих, дотор муухайрах, чонон хөрвөс, тууралт гарах, загатнах, халуурах, цусны даралт буурах
- Ховор илрэх (10000 өвчтөнд 1, 1000 өвчтөнд 1-с цөөн илрэх): амьсгаадах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах.
- Маш ховор илрэх (10000 өвчтөнд 1-с цөөн, 1000 өвчтөнд 1-с цөөн илрэх): амьсгал өөрчлөгдөх зэрэг харшлын урвал, толгой эргэх, цус алдах.
- Тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй): нүүр хавагнах, бронх бөглөрөх
Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай болох буюу эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.
Ацецисыг хэрхэн хадгалах вэ?
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
25°С-аас доош хэмд хадгална.
Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр хүртэл үргэлжилнэ.
Эмийн бэлдмэлийг ахуйн хог болон төвлөрсөн бохирын шугамд хийж устгаж болохгүй. Хэрэгцээгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.
Савлалтын агууламж ба бусад мэдээлэл
Ацецисын найрлага:
1 уутанд: идэвхтэй бодис 200 мг ацетилцистеин
Туслах бодис: сахароз, аскорбины хүчил, бетадекс, натрийн сахарин, үсгүйжүүлсэн коллоид кремнийн хоёрч исэл, нимбэг, жүржийн амт оруулагч тус тус агуулагдана.
Савлалтын агууламж ба дүрслэл:
Цагаан буюу цагаавтар шар өнгийн нимбэгний амттай нунтаг.
Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтгийг 3,1 г-р хөнгөн цагаан/полиэтилен уутанд савлана. 1 савлалтанд 20 уут бэлдмэл багтана.
Үйлдвэрлэгч
Болгар Улс, София хот 1618, Горицын гудамж, 8А, Химакс Фарма Компани
Тел: 02 856 31 43
Факс: 02 955 42 78
e-mail: info@chemaxpharma.com