
Азитровис - Азитромицин
АзитроВис нь макролидын бүлгийн антибиотик азитромицин агуулдаг. Энэ нь хүний зарим нийтлэг өвчин үүсгэдэг олон тооны бичил биетний эсрэг үйлчилдэг.
Азитровис 500 мг N3 хатуу бүрээс
Жороор олгоно.
AZITROVIS 500
Азитромицин дигидрат 500 мг капсул
Бэлдмэл туслах бодис лактоз (сүүний сахар) агуулдаг учир төрөлхийн болон олдмол зарим төрлийн сахар зохидоггүй хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй. Хэрэв эмчлэгч эмч таньд зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлж байсан бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандана.
Царцмаган бүрээс нь будагч бодис азорубин, кармойзин (E122) агуулдаг бөгөөд эдгээр нь харшлын урвал үүсгэж болно.
Залгиур хоолой, гүйлсэн булчирхай, дайвар хөндий, дунд чихний үрэвсэл
Гуурсан хоолойн үрэвсэл, Уушгины үрэвсэл
Арьс ба зөөлөн эдийн халдварууд (Лаймын өвчний эхний шат, ёлом, импетиго, пиодерми)
Гонококк, Хламидаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварт өвчин
Гонококкын бус шалтгаант уретрит, цервицит, цочмог салпингит, эпидедимит, орхит
Насанд хүрэгсэд ба 45 кг-аас дээш жинтэй хүүхдэд зөвлөж буй тун:
Хоолой, гүйлсэн булчирхай, дунд чих, гуурсан хоолой, уушгины үрэвслийн үед хоногт 1 бүрээсээр 3 өдөр хэрэглэнэ.
Хламидаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний үед 2 бүрээсээр 1 удаа хэрэглэнэ.
Батгаших эмгэг болон арьс зөөлөн эдийн бусад халдварын үед хэрэглэх бэлдмэлийн тохиромжтой тун, эмчилгээний дэглэмийг эмчлэгч эмч тогтооно.
Тунг нарийн тугнах боломжгүй тул АзитроВис бэлдмэлийг 45 кг-аас бага жинтэй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй.
Хэрэв та бөөр болон элэгний эмгэгтэй бол эмчлэгч эмч дээр дурьдсанаас өөр тунгаар эмчилж болно.
Хэрэглэх арга:
АзитроВис бүрээсийг бүтнээр нь хоногт 1 удаа залгиж хэрэглэнэ. Зарим бусад антибиотикуудын нэгэн адилаар бэлдмэлийг хоолноос дор хаяж 1 цагийн өмнө буюу 2 цагийн дараа хэрэглэнэ.
Азитровис хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ зөвлөнө.
Элэгний эмгэгтэй буюу элэгний эмгэгээр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүс. Бэлдмэлийн эмчилгээг үргэлжлүүлэх буюу эсвэл элэгний үйл ажиллагааг хянах эсэхийг эмчлэгч эмч шийднэ.
Антибиотик хэрэглэх үед суулгалт илэрч байсан хүмүүс.
Уг бэлдмэлийн эмчилгээний үед буюу эмчилгээний дараа суулгалт илэрвэл эмчлэгч эмчдээ хандах ба эмчтэйгээ зөвлөлгүйгээр ямар нэгэн эм хэрэглэж болохгүй. Хэрэв суулгалт удаан үргэлжилвэл эмчдээ мэдэгдэнэ.
Бөөрний эмгэгтэй буюу бөөрний өвчнөөр өвдөж байсан хүмүүс
Зүрхний ямар нэгэн эмгэгтэй хүмүүс
Эмчилгээний үед зүрх дэлсэх болон төстэй бусад шинж илрэх эсвэл толгой эргэх сульдах шинж илэрвэл яаралтай эмчлэгч эмчдээ хандана.
Эрготамин зэрэг харга мөөгний уламжлал агуулсан мигрень өвчний эсрэг эм хэрэглэж байгаа хүмүүс. Эдгээр бэлдмэлийг азитромицинтэй хамт хэрэглэхгүй. Учир нь эрготизм үүсэж болзошгүй.
Уг бэлдмэлийн эмчилгээний үед нүүр, уруул, хэл, хоолой хавагнах, амьсгаадах, шуухитнах зэрэг хүнд явцтай харшлын урвал (ховор тохиолдолд амь насанд аюултай) илэрч болохыг мэдэх нь чухал. Эдгээрийн зарим нь эдэд бэлдмэл удаан хугацаагаар байснаас дахин илэрч болно. Хэрэв харшлын урвал илрэх буюу эсвэл харшлын урвал үүссэн гэж сэжиглэвэл бэлдмэлийг даруй зогсоож эмчид хандана.
Азитровис бүрээс нь 45 кг-аас бага жинтэй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь тунг нарийн тугнах боломжгүй.
Бусад бэлдмэлийн нэгэн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.
Хэрэв дараах гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандаарай.
Гэнэт шуухитнах, амьсгалахад хүндрэлтэй болох, зовхи, нүүр, уруул хавагнах, тууралт гарах, загатнах (ялангуяа бүх биеэр)
Эмчилгээний үед буюу эмчилгээ дууссаны дараа хүнд явцтай болон ужиг явцтай суулгалт илрэх ба энэ нь цус болон салс агуулна. Учир нь энэ нь хүнд явцтай бүдүүн гэдэсний үрэвслийн шинж байж болно.
Цэврүү ба хайрс үүсэх, улайх шинж бүхий хүнд явцтай арьсны тууралт
Зүрхний цохилт түргэсэх буюу хэмнэл алдагдах
Цусны даралт багасах.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
25°С-аас дээш хэмд хадгалахгүй.
Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр хүртэл үргэлжилнэ.
Хэрэв бүрээст өөрчлөлт илэрсэн бол түүнийг хэрэглэхгүй.
Эмийн бэлдмэлийг ахуйн хог болох бохирын усанд хийж устгаж болохгүй. Хэрэглээгүй үлдсэн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.
