
Кристал Гило Ф
0.2% Гиалуроны хүчилд суурилсан нүдний дусаалга
10 мл уусмал (Нөөшлөгч бодис агуулаагүй)
Онлайнаар захиалах бол ЭНД дарна уу
Crystal Hylo F
Натрийн гиалуронат 0.12%, Розмарины хүчил (Coleus forskohlii-аас хандалж гаргаж авсан) 0.020%, Аллантоин, гидроксипропилметилцеллюлоз, Глицерин, Витамин В12 0.010%, Натрийн фосфат нэг суурьт моногидрат, натрийн фосфат хоёр суурьт додекагидрат, Натрийн хлорид, Тарилгын ус.
Улирлын харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвслийн шинж тэмдгийг (нүд хуурайших хам шинжтэй холбоотой байх үед ч) бууруулна. Нулимсны эзлэхүүнийг сэргээх ба дуслыг дусаасны улмаас нүд анивчилтыг өдөөснээр нулимснаас харшил үүсгэгчийг гадагшлуулах бөгөөд физиологийн антиоксидант механизмыг ихэсгэх замаар исэлдэлтийн процессын эсрэг үйлчилнэ.
Дараах шалтгааны улмаас үүссэн загатнах, хорсох, гадны биет байгаа мэт мэдрэмж илрэх, улайх шинж дагалдсан хөнгөнөөс дунд зэргийн явцтай нүд хуурайших хам шинжийг багасгана:
Хүрээлэн буй орчны хүчин зүйл: цаг агаарын өөрчлөлт, агаар мандлын бохирдол, тоос шороо, нарны цацраг туяанд өртөх, хуурай эсвэл хэт халуун агаар, агааржуулагчийн агаар.
Механик үйлчлэл: компьютер удаан хугацаагаар хэрэглэх эсвэл удаан хугацаагаар жолоо барих, сурах, харааны линз зүүх.
Нас, цэвэршилт эсвэл цэвэршилтийн дараах үе: хоол хүнсээр орсон витамин В12-ын шимэгдэлтийн физиологийн бууралт
Тэжээлийн дутагдал: витамины хэрэглээ хангалтгүй байх эсвэл багасах
Зовхины үрэвсэл: Энэ тохиолдолд нүдний дусаалга хийсний дараа нүдээ анивчих нь сормуусны ирмэг дээр байгаа аливаа шүүрлийн ялгаралтыг хөнгөвчилдөг.
Хэрэглэхийн өмнө гараа сайтар угааж хатаана.
Анх удаа хэрэглэхийн өмнө хамгаалалтын битүүмжлэлийг хуулж авна.
Хамгаалалтын тагийг авна.
Флакон дээр дарах ба эмч өөрөөр зөвлөөгүй бол нүд бүрт 2 дуслыг дусаана.
Дусал бүрийн дараа флаконыг шахахгүйгээр хэдэн секунд хүлээнэ.
Энэ нь систем дотор хангалттай хэмжээний агаар буцаж орох боломж олгодог, хэрэв ингэхгүй бол дуслыг гаргахад илүү хэцүү болно.
Флаконыг аажим хоослох нь бүтээгдэхүүнийг гаргахын тулд илүү их даралт үзүүлэх шаардлагатай холбоотой байж болно. Энэ нь нөөшлөгч бодисгүй уусмалын физикийн болон химийн чанар, ариун байдлыг хадгалагч хаалтын системийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Бага хэмжээний уусмал үргэлж флаконд үлддэг.
Хэрэглэсний дараа үлдсэн дуслыг флаконы үзүүрээс сэгсэрнэ.
Хэрэглэсний дараа флаконыг тагаар шууд таглана.
Флаконыг шахаж байх үед хамгаалалтын тагийг буцааж тавьж болохгүй.
Дусаагчийн үзүүрт нүд, хуруу зэрэг ямар нэгэн зүйл хүргэж болохгүй.
Бүтээгдэхүүнийг анх нээснээс хойш 3 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно.
Жор:
Rp: Sol. <<Crystal Alergo F 10ml>>
D.S. 2 дуслаар шаардлагатай үед дусааж хэрэглэнэ.
2-25°С-ын хэмд, хуурай газар, дулааны эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол газар хадгална.
Анх онгойлгосноос хойш агууламжийг 3 сарын дотор хэрэглэх хэрэгтэй.
Гаж нөлөө
Одоог хүртэл хүсээгүй гаж нөлөө илрээгүй байна.
Бүтээгдэхүүн нь зөвхөн нүдний хэрэглээнд зориулагдсан.
Бүтээгдэхүүн нь зөвхөн 1 өвчтөний хэрэглээнд зориулагдсан байна.
Хэрэв флакон гэмтсэн эсвэл анх онгойлгох үед бүрэн хаагдаагүй байвал бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
Хэрэв уусмалын өнгө өөрчлөгдсөн эсвэл харагдах жижиг хэсгүүд байвал түүнийг хэрэглэж болохгүй.
Хэрэглэх явцад флаконы дусаагчийн ирмэгийг нүд болон бусад гадаргууд хүргэж болохгүй.
Савлалтан дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоож эмчид хандаж зөвлөнө.
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бүрэлдэхүүн хэсэгтэй үл нийцэлтэй тохиолдолд хэрэглэж болохгүй.
Нүдний бусад дусаалга эсвэл бэлдмэлтэй харилцан үйлчилсэн талаар мэдээлэл байдаггүй. Гэвч нүдний бусад дусаалгыг дусаах хоорондын зай нь 15 минутаас багагүй байна.
Бэлдмэлийг ихэвчлэн 30 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэнэ. Хэрэв өвчний шинж тэмдэг хадгалагдаж байвал эмчлэгч эмчдээ хандаж зөвлөнө.
Бүтээгдэхүүнийг тухайн орон нутгийн хог хаягдлын менежментийн журмын дагуу хаяна.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандаж зөвлөх хэрэгтэй.
Бэлдмэл гадуур хэрэглэхэд зориулагдсан ба залгиж болохгүй.
Флаконы хошууг хошууг задлах эсвэл өөрчлөх гэж бүү оролдоорой.
Кристал Гило бэлдмэл нь нүдний халдвар болон бусад өвчний эмчилгээнд зориулагдаагүй. Эдгээр байдалд эмнэлгийн тусламж шаардагддаг.
Төхөөрөмжтэй холбоотой аливаа ноцтой ослын талаар үйлдвэрлэгч болон таны оршин суугаа гишүүн улсын эрх бүхий байгууллагад мэдэгдэх шаардлагатай.
