
Иммуновис - Ханиад томууны эсрэг уудаг вакцин
Дархлаа дэмжих бүрдэл дээр нэмэх нь витамин ба эрдэс бодис
30 шахмал
Онлайнаар захиалах бол ЭНД дарна уу.
IMMUNOVIS
Дархлал идэвхжүүлэгч бүрдэл
Streptococcus pneumoniae, Neisseria catarrhalis,
А бүлгийн Streptococcus pyogenes, b хэлбэрийн
Haemophilus influenzae, Sraphylococcus aureus,
Klebsiella pneumoniae ын лиофильжүүлсэн
үхүүлсэн бактерийн өсгөвөр
(бичил биетэн бүр - 0,25 х109 бактерийн эс)
10 мг
Витаминууд
Витамин C
120 мг
Витамин E
20 мг α-TE
Ниацин
16 мг NE
Пантотены хүчил
6 мг
Витамин B6
1,6 мг
Витамин B1
1,2 мг
Витамин B2
1,2 мг
Beta-carotene
1,0 мг
Витамин A
500 мкг RE
Фолийн хүчил
400 мкг
Биотин
30 мкг
Витамин K
30 мкг
Витамин D3
5 мкг
Витамин B12
2,4 мкг
Эрдэс бодис
Цайр (цайрын сульфат)
10 мг
Манган (манганы сульфат)
1,0 мг
Зэс (зэсийн сульфат)
0,9 мг
Йод (калийн йодид)
150 мкг
Селен (натрийн селенит)
100 мкг
Хром (Хромын пиколинат)
30 мкг
Туслах бодис: кальцийн фосфат, бичил талст целлюлоз, кремнийн хоёрч исэл, магнийн стеарат (ургамлын эх үүсвэр), цардуул натрийн гликолят.
Дархлаа сэргээх
Дархлаа дутмагшил
Амьсгалын дээд, доод замын цочмог өвчний үеийн дархлаа эмчилгээ, урьдчилан сэргийлэх
Амьсгалын замын архаг өвчний (ГХАҮ, УАБӨ, ГХБ) сэдрэлийн нянгийн халдвараас сэргийлэх
Хатиг, мундас
Насанд хүрэгсэд болон 9-с дээш насны хүүхдэд хоногт 1 шахмалаар хоолны өмнө зажилж ууна.
Иммуновисыг тогтмол хэрэглэхэд тохиромжтой ба ялангуяа намар-өвлийн улирлын эхэнд дор хаяж 3 сарын турш хэрэглэнэ.
Зөвлөж буй хоногийн тунгаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Хоол тэжээлийг бүрэн орлуулах зорилгоор хэрэглэхгүй.
Жор:
Rp.Tab. <<Immunovis>> №30
S. Хоногт 1ш х 1 удаа, өглөө хоолны өмнө, зажилж 3 сар ууна.
Тасалгааны хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Дархлалын системийн үндсэн үүрэг нь хүний бие махбодыг бактерийн болон вирусын халдвараас хамгаалах явдал юм.
Дархлааг идэвхжүүлэх нь амьсгалын замын халдвартай тэмцэх физиологийн гол арга.
Иммуновис нь сүүлийн үеийн сайн судлагдсан олон бактери бүхий дархлаа идэвхжүүлэх бүрдэл юм. Үүнийг хүний бие махбодод амьсгалын халдвар үүсэхэд чухал үүрэгтэй бичил биетний үхүүлсэн бактерийн эсийн өсгөврөөс гарган авдаг. Эдгээр олон бактери бүхий өвөрмөц бус дархлал идэвхжүүлэгч нь дархлалын системд ерөнхий идэвхжүүлэх үйлдэл үзүүлэн дээр дурьдсан бичил биетний эсрэг өвөрмөц дархлаа үүсгэнэ. Ингэснээр амьсгалын замын халдварын эрсдэл илэрхий багасах ба тэдгээрийг илүү хялбар болон түргэн эсэргүүцэж чадна.
Иммуновисыг ялангуяа намар-өвлийн улирал (11-3 сар), түүнчлэн жилийн турш улирлын шалтгаантай амьсгалын замын халдвараас сэргийлэх ба эмчлэх зорилгоор хэрэглэх нь тохиромжтой. Бэлдмэлийг ялангуяа дархлалын систем нь янз бүрийн шатандаа дарангуйлагдсан буюу эсвэл антибиотикт мэдрэг хүүхэд ба насанд хүрэгсдийн амьсгалын замын үрэвслийн үед хэрэглэхэд тохиромжтой.
